"ЮниГаз" ХХК үүсгэн байгуулагдсаны 20-н жилийн ойг тохиолдуулан хөрөнгө оруулагчид болох "GAS ONE ГРУППИЙН SAISAN КОМПАНИ" ба "ПЕТРОВИС ГРУПП"-ийн ТУЗ-ийн гишүүд болон төлөөллүүдтэй 20-н жилийн амжилт бүтээлээ дүгнэн, баярт мөчөө хуваалцан нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүллээ.
Юнигаз ХХК-ийн хамт олон маань ИДЭР 3 ЕС дуусч довын толгой борлосон долоон есийг угтаж “Жавар үргээсэн өдөр” сэдвээр 2025 оны цасны баярын арга хэмжээг “ГАН ХАДАТ” жуулчны баазад ХАМТААРАА ИЛҮҮ ЗӨВ уриан дор Морин хуурийн эгшигтэйгээр амжилттай зохион байгууллаа.
"ЮниГаз" ХХК үүсгэн байгуулагдсаны 20-н жилийн ойн арга хэмжээний хаалт болгон "UniGas20-2024" шинэ жилийн арга хэмжээг "KING BALLROOM"-д амжилттай зохион байгууллаа.
"ЮниГаз" ХХК үүсгэн байгуулагдсаны 20-н жилийн ойг тохиолдуулан компанидаа 2 жил хүртэлх хугацаанд ажилласан ажилтнууд "Тэрэлж Байгалийн Цогцолборт Газар"-т 2 ээлжээр амарлаа.
"ЮниГаз" ХХК үүсгэн байгуулагдсаны 20-н жилийн ойг тохиолдуулан компанидаа 2 жилээс 12 хүртэл жилийн хугацаанд ажилласан нийт ажилтнууддаа БНХАУ-д /Жининь-Хөх хот/ аялах эрхээр урамшууллаа.
"ЮниГаз" ХХК үүсгэн байгуулагдсаны 20-н жилийн ойг тохиолдуулан компанидаа 12-оос дээш жил ажилласан нийт ажилтнууддаа "Япон улсад аялах эрх"-ээр бэлэг барьлаа.