"ТЭГШ ДҮҮРЭН" САР ШИНИЙН УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

"ТЭГШ ДҮҮРЭН" САР ШИНИЙН УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Уншсан 49
ТүгээхShare공유하기

"Юнигаз” ХХК газан хөдөлгүүрт автомашинтай жолооч нартаа зориулан “Банк Дүүрэн, Ширээ Дүүрэн, Тэгш дүүрэн” сар шинийн урамшуулал зарлалаа.

Жолооч та 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнд газ авахад и-баримт дээр Монголын уламжлалт наадгай Алаг мэлхийн биеийн хэсгүүд гарч ирэх ба биеийн хэсэг бүр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шагналтай. 

Алаг мэлхийн

  • Толгой гарч ирвэл- Хэвийн боов
  • Нуруу гарч ирвэл-Бууз, банш
  • Шилбэ гарч ирвэл- Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Сарвуу гарч ирвэл- MCS Кока Колагийн бүтээгдэхүүн
  • Сүүл гарч ирвэл- Тавгийн чихрийн эзэн болно.

Нийт 108 азтай жолоочийг бид урамшуулна.

Алаг мэлхийн биеийн 5 хэсгийг бүрэн цуглуулсан тохиолдолд Супер шагнал буюу 1 сая төгрөгийн үнэ бүхий ТАВИЛГАНД СУУРИЛУУЛДАГ хийн плиткийн багцын эзэн болно.

Хэрхэн шалгаруулах вэ?

  • Таны газ авсан баримт дээр шагнал хэвлэгдэх ба Авто хий цэнэглэх станцын түгээгч бүтээгдэхүүний эрхийн бичгийг азтай жолооч нартаа ШУУД өгнө.
  • Алаг мэлхийн биеийн 5 хэсэг хэвлэгдсэн баримтуудаа бүрэн цуглуулсан эхний 2 жолооч Супер шагналын эзэн болж, Юнигаз ХХК-аас шагналаа биечлэн авна.

https://www.facebook.com/UniGasOfficial/videos/3869529923308070

“Тэгш дүүрэн” урамшуулал 2-р сарын 1-нээс 2-р сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Банкаа цэнэглээд, сар шинийн бэлтгэлээ хийгээрэй.

#зөвхий #тэгшдүүрэн

Нийт харилцан яриа